Saturday, April 25, 2009

Шаврын хаалт

Шаврын хаалт ... энэ үгийг бид яриандаа хэрэглэхдээ ажлын садаа хэтрүүлбэл амьдралын садаа, яршиг төвөг болоод байгаа хэн нэгнийг нэрлэдэг. Өө муу шаврын хаалт гэж би л хувьдаа заримдаа хэлчихээд л байдаг юм. Саяхан хальт надад бодогдлоо...
Миний мэдэхээр ачааны машины ард талын дугуйны ард нэг төрлийн резинээр хийсэн тэгш өнцөгт хэлбэрийн салбагар зүйл унжиж байдгийг шаврын хаалт гэдэг юм билээ. Бусад машинд байдаг эсэхийг сайн мэдэхгүй л байна. Тэр зүйлийн шаардлага хэрэгцээ нь шавар, шавхаатай үед машины дугуйны арын аль нэг хэсэг рүү шавхай үсрэхээс хамгаалдаг бололтой. Тэгэхээр энэ шаврын хаалт чинь жижигхэн ч гэсэн овоо тус нэмэртэй эд байнаа. Миний л ярьдгаар нөгөө гай бологч лав бишээ. хэ хэ
Ингээд боджээ суухнээ хүн намайг шаврын хаалт гэвэл би тэр хүнд тус болох хэрэгтэй сайн үйлс бүтээсэн юм байна дөө гэж баярлахад болох нь ээ гэсэн хөгжилтэй бодол орж ирлээ л дээ.
Шаврын хаалт аа гэж...

No comments:

Post a Comment