Saturday, April 25, 2009

Буруу ойлгогдохоос л айжийн

Хүний амьдралын зарим өдөр яая даа гэмээр барцадтай байх юмаа. Харин заримдаа болохоор юу болчвоо гэмэр азтай байна гээч. Саяханы нэгэн өдрөөс болж хэд хоног тайвширч чаддаггүй ээ. Блогтойгоо л хуваалцаж сэтгэлээ амраахаас...
Байдаг л жирийн өвлийн дулаавтар өдрүүдийн нэг байлаа. Эрт босч чадаагүйгээс эхний цагийн хичээлээ тасалчихаад аажуу уужуу очсон болохоор хамаг юмаа амжуулчихсан уг нь сэтгэгдэл их л өндрөөр сургуулийн коридороор алхан ангидаа орсон юм. Манай л хичээлийн онцлог тул бид хичээлийнхээ туршид ангиараа мэтгэлцэж, хэлэлцэж, ярилцсаар байгаад цаг гучин минут нисэх мэт л өнгөрөөд завсарлах цаг болчихжээ. Найзтайгаа цуг ангиас гарч 3-н давхраас нэг давхар хүрээд эргээд дараагийн цагийн хичээлдээ суухаар гурван давхар луу гүйхдээ юу болсон юм гэмээр ам хамхилгүй сонин хачин найзтайгаа ярьсаар бараг л хэтрүүлж хэлбэл утаа гарах шахам явж байсан байх шүү. Гурван давхар... Яг энд л нөгөө гайтай хэрэг явдал болчихвоо.
Завсарлагааны цаг тул сургулийн коридор хөл хөдөлгөөн ихтэй , хүмүүсээр дүүрэн байв. Шатаар дөнгөж гартал миний нэг таньдаг хүн хүмүүстэй юм яриад зогсож байгаа харагдлаа. Олон хүтүүсийн дунд байсан болохоор нь нэг дуугарахгүй өнгөрчихөөс гэсэн бодол орж ирснээ ах хүнтэй мэндлээч гэсэн дуу дотроос хатгачихвуу гэлтэй нэрийг нь хэлэн " Сайн уу ........... ахаа " гэчихээд өнгөрсөн юм. Яг л энэ гайтай явдал...!
Хүнтэй мэндэлснээ хэлээгүй шүү. Хамгийн гол нь тэр хүний хажууд миний хамгийн их харахыг хүсэж байсан, мэндэлбэл зохих нэг хүн зогсож байсныг найз маань хэлэхэд ёстоы тархин дундуур татаад авна гэхчээр болоод явчлаа . Яанаа , үгүй ээ , би харсангүй шдээ гэж өөрийгөө өмөөрсөн ч 50 сатиметр ч хүрэхгүй зайнаас хүн харахгүй өнгөрнө гэдэг овоо харалган хүн байнаа. Арай ч дээ. Уг нь бол тийм сүртэй биш байж болох ч " Байгаагаараа л үргэлж байдаг чинь ......." гэж хэлж байсан хүндээ үл тоосон ч юм шиг, их зан гаргасан ч юм шиг харагдахаар ийм үйлдэл гаргачихсандаа одоо болтол тайвширч сайн чадахгүй л байна дөө.
Буруу л ойлгогдохгүй юмсан , бусад нь ч яах ва гэж...

No comments:

Post a Comment