Заримдаа хүн их сонин үйлдэл гаргах юм аа. Ямар нэгэн зүйл , хэн нэгэн сонирхлыг нь маш их татаж , тэр үедээ чухам л тэр л байхгүй бол амьдрал нь утгагүй болчих гэж байгаа юм шиг аяглана гээч.. Энэ шинэ загварын гутлыг авъя л даа, энэ обудыг машиндаа авч тавъя л даа ..... Харин заримдаа энэ л хүнтэй хамт байх юм сан ... гэх мэтчилэн түмэн зүйлийн бодол буман хүмүүсийн толгойд эргэлдэж байдаг.
Арга ч үгүй биз. Хүсэж , тэмүүлж, зорьж байж л амьдралын хүрд жинхэнэ утгаараа эргэх юм чинь .
Би бас дээр дурдсан нэг шуналт хүн шүү дээ. хэ хэ . Гэхдээ надад шунал байгаа учраас хүсэл байдаг, хүсэл байгаа учраас зорилго тодордог, зорилго байгаа учраас тэмүүлэл дүрэлздэг, энэ бүгд байгаа учраас би өөрийн хувь тавилан -хувь заяа- амьдралыг цогцлоохоор гүйж явна.
"Шунал ихэдвэл шулам болно " гэдэг үгтэй би лав санал нийлдэггүй юм. Их л зүйл мөрөөдөж хүсч байвал төдий чинээг авах нь тодорхой шдээ. Тиймээс хүсэх хэрэгтэй. Бүр хүсэж байгаа зүйлдээ шунан дурлаж биелүүлж бүтээх хэрэгтэй гэдэгтэй бол бүрэн санал нийлдэг.
Өө бүр сэдэвээсээ далийрчжээ. Та одоо хамгийн эхний өгүүлбэрийг унш даа. Яг юу нь тэгээд сонин юм бэ гэж асуумаар байна уу?
Бусад хүмүүсийг баттай хэлж мэдэхгүйм. Миний л хувьд ямартай ч тийм байх юм. өөрийн болгож авмаар байгаа зүйлээ авчих юм бол төд удалгүй сонирхол буураад шал өөр зүйл л сонирхол татаад байх юм. Сүүлдээ бүр ямар нэгэн юмыг өмчлөх, эзэмшилдээ авчхаас айх шиг .
Гэхдээ л яг одоо бол Өөр бусад хэнийг ч , хэдийг ч бус зөвхөн түүнийг л энэ амьдралдаа ганц л удаа авмаар байна. Дараа нь юу л болвол болог.
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment