Saturday, April 25, 2009

Муу тэнэг нулимс, боль тэх үү , чамайг хэн ч хүсээгүй байна

Ёо яг галзуурахнээ. Яагаад хэн нэгний буруугаа хүлээгээгүй үйлдлээс болж би зэвүүн амьтан болох ёстойн бэ. Шударга байчиж яагаад болдоггүйн бэ.
Саяхан миний номон дээр нэг хүн суучих юм. Ер нь би биш байлаа ч , уншдаггүй байлаа ч , яаж ч бодсон номоо хүний сандал болгох дуртай хүн лав байхгүй байх. Хүний өгзөгөө тавьдаг сандал, цагаан цаасан дээр хараар ч юм уу бичсэн бичигтэй ном хоёр чинь шал өөр зүйлс биз дээ.
За яахав . Хүн алдаа гаргалгүй яахав . Хэн ч ил харсан тодорхой байхад "ҮГҮЙ" гэж мэлзсээр байгаад намайг харин новшийн сүртэй хэрүүлч болгочхийн. Өөрийнхөө хийсэн зүйлийн төлөө шударгаар хариуцлагаа хүлээчиж яагаад чаддаггүй байнаа.
Учраа хэлээд уучлал гуйсан хүнтэй би маргалдаж , хэрэлдэж, өөрийгөө ч өрөөлийг зовоохгүйсэн. Яджаахад учрыг нь ойлгоогүй байж бамбай бологч этгээдүүд болиосой. Сэтгэлийн хөөрлөөр, царайг нь харж хэн нэгний талд орж өмгөөлөх нь тэгээд Монголын нэг уран сайхны кинон дээр гардгаар"Ариун явдал юм уу", шударга хэрэг юм уу .
Би өөрийнхөө л үзэл баримтлалыг хамгаалсан. Яадгийм. Хэн нэгнээс нь эвдэрсэн тэнэг ааштай гэж сонссон ч би зөв гэж боддог зүйлийнхээ л төлөө тэмцсэн.

Гэтэл Муу тэнэг нулимс, боль тэх үү , чамайг хэн ч хүсээгүй байна. Бусад хүн надтай новш шиг харьцвал зөрүүлээд би бас хог харьцаж чадийшд.

No comments:

Post a Comment