Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу чанарууд юу хийхээ ч мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байлаа... Нэгэн өдөр хэн нэгэн нь нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл Солиот би олъё гэсэнд түүнийг хайж олохыг хэн ч хүсээгүй учир бүгдээрээ зөвшөөрчээ.
Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд Гэнэн зан модны ард, Зориг хамгийн алсын одонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ...
Солиот 86-87-88-89 . . . гээд тоолсоор байв. Гэтэл Дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91- 92- 93 ... Дурлал сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ... 98- 99- 100 Солиот тоолж дуусаад эргэгж хараад хамгийн түрүүнд Залхуу занг олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас гэнэн занг гэсээр Дурлалаас бусдыг нь олов. Дурлалыг олоогүйдээ Солиот бухимдаж бүх газрыг нэгжсэн боловч сарнай цэцгийн талбайд үзсэнгүй. Атаач зан Дурлалд атаархан түүний хуугдсан газрыг Солиотын чихэнд сэмхэн шивнэжээ. Солиот гартаа жад барин тийш гүйж Дурлалыг хармагц уурлан түүн рүү жадаа шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр харамсаж " Би юу хийчих нь энэ вэ?, яах вэ? " гэж сандрахад нь Дурлал "Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол" гэжээ...
ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ СОЛИОТОЙ БОЛДОГ БОЛЖЭЭ.
"Сургамжит өгүүллэгүүд- 1" 46-р тал.
Энэ өгүүллэгээс нэг л юм ойлгомжгүй байгаамаа надад. Дурлал ,Хайр хоёр юугаараа ялгаатайн бол? Бас хүнд хайртай болсон хүн сохор юм шиг л хайрласан хүнийх нь бүх л юм төгс санагдаж, солиотой үйлдлүүд хийдэг л биз дээ?!
Saturday, April 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment