Saturday, April 25, 2009

Алт ч, алмаз ч хэрэггүй

Бахархсан , хүндэтгэсэн зүйлүүдээ алтаар тодотгох хандлага ажиглагдлаа. Оны сүүлээр шилдгүүдээ тодруулах ёслолын ажиллагаагаа "Алтан микрофон", "Алтан сарнай" ... улс гүрнүүдийн ид мандан бадарсан түүхт он цагийг "Алтан үе" гэж нэрлэдгээс ингэж бодогдлоо л доо.
Яагаад заавал алт гэдэг юм болоо? Эдийн шуналтай болохоороо үнэт металаар нэрлэе гэж бодоогүй нь лавтай байх гэж найдаж байгаа. Гэхдээ ер нь үнэ цэнийг нь бодож шуналын сэтгэлээр ингэж тодотгосон бол алмаз гэх байсан байсаар юм. За ямартай ч үүний учрыг мэдэхгүй юм даа. Харин нэг зүйлийг алттай зүйрлэмээргүй байгаагаа л мэдэж байна.
...Миний найзууд... Алт хэдий үнэтэй ч метал л юм хойно миний сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч чадахгүй шдээ, алмаз хэдий гоёмсог ч гэлээ хатуу чулуу л юм чинь намайг ямар ойлгож чадах биш.

No comments:

Post a Comment