Saturday, April 25, 2009

Нэг аяга сүү

Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэгэн юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш . Өнөөдөр бас л тийм азгүй өдөр таарчээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг уун дуусаад халаасандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэг хэдийг төлөх вэ ? гэхэд охин " Хэрэггүй ээ . Ээж минь сайн үйл хийснийхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой " гэж сургасан юм гэжээ.Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.
Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт
эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний түүхтэй танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон...бас мартаагүй нэр... Өвчтний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа, үйлчилгээний зардал 10000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэгэн юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал " Та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө НЭГ АЯГА СҮҮ-ээр төлсөн" . Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

"Сургамжит өгүүллэг-1" 65-р хуудас.

No comments:

Post a Comment