Өнөөдөр маш их эмээж байсан шалгалтаа амжилттай өгчихлөө. Өчигдөрхөн л яанаа ийнээ гээд л айгаад сандраад, хоолойгоо боймлуулаад амьсгалж чадахгүй байгаа юм шиг чухам л их зовлонд уначихсан амьтан байсан бол одоо шал эсрэгээрээ жаргалтай баяртай, бахархалтай, хотын маань агаар хүртэл цэнгэг юм шиг , цээжнийхээ гүнд хүртэл залгилах мэт амьсгалаад ч байгаа юм сайхан байнөө.
Хамгийн гол бөгөөд гоё нь юу гээч ... Өөрөө өөрийнхөө бий болгосон бэрхшээлийг би өөрөө өөрийнхөө хүчээр даван туулж ард нь гарч чадчихлаа шүү дээ. Яг энэ л үед миний баярлаж байгаа сэтгэлийг шинэ юм худалдаж аваад баярлаж байгаа, сайхан зүйл үзээд бахархаж байгаа тэр л мэдрэмжүүд аль нь гүйцхээргүй байна.
- Хүний өөрийн хүчээр бий болгосон, олж авсан зүйл нь өөрт нь өрөөл бусдын ямар ч зүйлээс илүү. Бас өчигдрийн зовлон / яахав нийтлэгээр нь ингээд нэрлэчихье/ байхгүй бол өнөөдрийн жаргал бий болохгүй л юм байна шүү дээ. Бий боллоо гэж бодоход бэрхшээлийг давж, өөрийн хүчээр түүнийг олж авснаас илүүгээр өөрт нь бахархалтай баяртай, сайхан санагдах нь юу л бол . Тэгэхэээр зовлон бол жаргалын эхлэл. Гэхдээ эсрэгээрээ мөн хэтэрхий их жаргал / нам тайван / бас зовлогийн эхлэл гэдгийг ухаарлаа. Хамгийн ойрхон жишээ гэвэл оюутан бид нар цагийн юмыг цагт хийхгүй амар амгалан сайхан явж байхад шалгалт дөхөөд бүгд овоорчихсон л байдаг ш дээ.
Ингээд бодохоор шал эсрэг зүйл хоорондоо уялдаатай, бие биенийгээ байхгүйгээр нөгөөх нь оршин байж чадахгүй гэхээр хачин юм шүү. З байхгүйгээр Ж амтгүй. Ж байхгүйгээр З утгагүй.
Saturday, April 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment