Saturday, April 25, 2009

Яаж харна тэгж харагдана

Энэхүү өгүүллэгийг "Сургамжит өгүүллэг" номноос орууллаа. Урт биш богинохоон өгүүллэгүүд нь надад таалагдаж, энгийн юм шиг хэрнээ анзаардаггүй байсан зүйлүүдийг минь сануулсаар байдаг нь намайг гайхшруулж ханахгүйм даа.
Бас нэгэн гайхалтай өгүүллэгийг нь бичихгүй байж чадсангүй ээ.

Францад хүнд ажил хийдэг хүмүүсийн үзэл бодлын талаар сэтгэгдлийг нь авч судалгаа хийх зорилгоор нэг барилгын компани дээр судлаач очжээ.

Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь "Чи чинь сохор юм уу?" гэж бухимдангуй хэлээд "Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатан шатан энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ байна даа" гэв.

Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр очжээ. Тэгээд жаахан эмээсхийн, өмнөх хүнээс асуусан асуултаа тавьжээ.

Харин нөгөө ажилчин "Уран барилга барих барилгын чулуу бэлдэж байна. Хэдийгээр нэг хэвийн хүнд ажил ч гэсэн гэр бүл үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү дээ. Үүнэээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байгаа". Ийм хариулт сонссон судлаас бага зэрэг зориг орон гурав дахь хүндээр очин:

"Та юу хийж байгаа юм бэ ? " гэж асуухад нөгөө хүн:
"Та харахгүй байна гэж үү? " гээд тэнгэр лүү заагаад "ариун гэгээн сүм барьж байна, энэ ажилд гар бие оролцож буй минь үнэхээрийн золтой хэрэг шүү" гэж хариулжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ гурван ажилчин яг ижилхэн ажил хийж байжээ.

Ингээд л бодохоор үнэхээр аливаа юмыг ямар цонхоор яаж харахаас л шалтгаална гэж... Гэхдээ улаан цайм хэрээг харчаад хун байна гэх нь хаашаа юм. Гагцхүү хун шиг байдаг бүхий л зүйл хар л болохоос хэрээнд байдаг ш дээ гэж хармаар байвал харах хэрэгтэй. Энэ бол таны сонголт, таны цонх байх болно.

No comments:

Post a Comment